зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн Засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцлээ

2013-4-09
0
ЖИРГЭХ

27624-26214700Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын 2013 оны хаврын чуулганы анхны хуралдаанаа хийж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Уг хуулийн төслийг дагалдан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар мөн өргөн барьжээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гишүүдэд танилцуулж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр дотоодын хөрөнгийн биржийн оролцогчдыг олон улсын арилжаанд оролцох боломжоор хангах, үнэт цаасны хадгаламжийн асуудлыг зохицуулахыг зорьж буйг мэдээлсэн. УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл шинэ хууль батлагдвал хөдөө орон нутгийн иргэд арилжаанд хэрхэн орох талаар асуусан бол УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өмнөх хуулиа бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгааг шүүмжлээд дахин шинэ хууль баталлаа гээд нөхцөл байдал өөрчлөгдөх эсэх талаар сонирхож байлаа. Гишүүдийн асуултад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Хөдөө орон нутгийн иргэд брокер диллерийн компаниар дамжуулан оролцоно. Орон нутагт бид Хаан, Хас банкуудад зөвшөөрөл олгосон байгаа. Мөн цахим хуудсаар online хэлбэрээр оролцох боломжтой байхаар ажиллаж байна. Гэхдээ үүнийг заавал хуульчлах албагүй, хөрөнгийн бирж дотоод асуудлынхаа хүрээнд зохицуулах боломжтой” хэмээн хариулт өгсөн. Ингээд санал хураалт болж, хуралдаанд оролцсон 11 гишүүний ес нь дэмжснээр чуулганы хуралдаанд оруулахаар болсон.

Н.Батбаяр: Монгол Улсын Хөрөнгө оруулалтын нэгдсэн хуультай болохоор ажиллаж байна

Үүний дараа Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар асуух асуулттай гишүүн байсангүй.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Манай улс төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хувьд тогторгүй байдал үүсч байна. Ганцхан жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт 40 хувиар буурна гэдэг том асуудал. 2009 онд ийм нэг төсөл Засгийн газарт орж ирж байсан. 24 саналыг хууль санаачилсан хүмүүст нь өгч байсан. Тооцоо судалгааг нь үз гэсэн. Сонгуулийн өмнө энэ хууль батлагдаад явчихсан. Ер нь сонгуулийн өмнө ийм хууль баталдаг чинь зөв үү гэсэн. Сүүлийн үед эдийн засагтай холбоотой зүйл анхаарал татаж эхэллээ. Энэ хуульд ингэж өөрчлөлт оруулах биш, эсвэл энэ хуулийг байхгүй болгох. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ давах хэрэгтэй байна шүү дээ” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Харин хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Дэлхий ямар байдалтай байна тэр нь Монголд мэдрэгдэх нь ойлгомжтой. Тиймээс өөрсдийнхөө хувь заяаг гадныханд даатгах хэрэггүй. Өөрсдөө сайн ажиллах хэрэгтэй байна. Хамтран ажиллах саналыг хүлээж авна. Бид Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль гэж нэгдсэн нэг хуультай болохоор төсөл дээр ажиллаж байна” гэлээ.

Харин “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2013 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн байнгын хорооны гишүүд хаалттай хэлэлцэв.

Чингис бондын орлого эдийн засагт эерэгээр нөлөөлсөн гэв
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт болон Монголбанкнаас зарим яамдтай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, байдлын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын мэдээллийг сонслоо. Түүний танилцуулснаар өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 12,3 хувийн өсөлттэй байсан бол алдагдал ДНБ-ийн 7,7 хувьтай тэнцжээ. Нийгмийн халамжид нэг ихнаяд төгрөг зарцуулсан бол нийт зээлийн 17 хувийг хэрэглээний зээл эзэлсэн нь 3 өссөн үзүүлэлт болсон байна. Энэ мэтчилэнгээр сүүлийн зургаан сар эдийн засгийн өсөлт буурч, харин энэ байдалд Чингис бондын орлого эерэгээр нөлөөлсөн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээллээ.
Монголбанкнаас зарим яамдтай хамтран Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, шатахүүн, газрын тосны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, өргөн хэрэглээний импортын барааны үнэ, нийлүүлэлтийг жигдрүүлэх, мөн барилгын салбарыг дэмжих гэсэн дөрвөн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд ч ахицтай үзүүлэлт гарж байгааг ч мөн хэлсэн юм.
Л.Жаргалмаа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    9 цаг 12 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    20 цаг 45 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    20 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    21 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    21 цаг 45 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    22 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    22 цаг 8 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    22 цаг 36 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК