2013 оны 04 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээЗүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эгь-Үүр, Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Туул, Тэрэлж голын сав газар, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.



















































