11.00 цагт Нийслэлийн Багахангай дүүргийн ЗДТГ, ИТХ-аас тус дүүрэгт химийн хортой хог хаягдал байршуулах асуудал үүссэн нь иргэдийг бухимдуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.12.00 цагт Лавлах үйлчилгээний 1199 тусгай дугаарыг танилцуулах хэвлэлийн хуралд урья.
12.30 цагт Малчны хотноос төрсөн дуучин, соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэн-Очирын “Дүүрэн заяатай Монгол” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
13.00 цагт ШШГЕГ-ын харьяа хорих ангид гарсан галын дүгнэлттэй холбоотой асуудлаар хохирогч Ш.Батбаярын өмгөөлөгч болон ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.30 цагт ИЗНН-ын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга шинээр сонгогдсонтой холбогдуулж намын цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд Иргэний Зориг Ногоон нам доторх бодит байдлыг илчилж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга асан С.Жаргал, дэд дарга асан Х.Бат-Ялалт, Үндэсний хорооны гишүүн асан Ч.Чинбат нар мэдээлэл хийнэ.
14.00 цагаас UBS телевизэд яруу найрагч Ү.Хүрэлбаатарын ”Миний дуу-миний аз жаргал” тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
09.00 цагт Багшийн хөгжлийн ордонд ”Электрон жаал” П.Энхпүрэв ”Хүүхэд бүр технологич” сургалтын шинэ технологийг танилцуулна. Гурван цаг үргэлжлэх танилцуулгад БШУ-ы сайд Л.Гантөмөр оролцох юм байна.
ЭМЯ-ны санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ”Ариун цэврийн байгууламж, эрүүл ахуй” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр 9.00-12.00 цагт НҮБ-ын Хүүхдийн сангийн уулзалтын өрөөнд зохион байгуулна.
Цусны төвийнхөн Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас цусны нөөц хомсодсон талаар мэдээлэл хийнэ.ЕБС-ийн сурагчдын технологийн олимпиадын хүрээнд болж буй нисэх загварын уралдаан ”Оюуны ундраа” цогцолборт 9.00 цагт, усан онгоцны загварын уралдаан 11.00 цагаас Төв бассейнд болно.



















































