Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабортарийн дүгнэлтийг хуурамчаар
үйлдсэн байж болзошгүй гэх хэргийг өнгөрсөн долоо хоногоос цагдаагийнхан
мөрдөж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад авлигын шинжтэй зарим үйлдэл
гарсан учраас хэргийн зарим хэсгийг АТГ-т тусгаарлан шилжүүлсэн байна.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабортарийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэх хэргийг өнгөрсөн долоо хоногоос цагдаагийнхан мөрдөж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад авлигын шинжтэй зарим үйлдэл гарсан учраас хэргийн зарим хэсгийг АТГ-т тусгаарлан шилжүүлсэн байна.
Хэргийг тодруулбал, Нэгэн компани 8892 ширхэг үхрийн ширийг БНХАУ-д гаргах гэж байгаад хил дээр саатсан. Учир нь Гаалийнхан хромоор идүүлсэн үхрийн ширийг гадагшаа гаргадаг. Гэтэл тус компани Улсын мал эмнэлэгийн, ариун цэврийн лабортараас "Хромоор боловсруулсан хөх шир" хэмээн дүгнэлт гаргаж авчээ. Иймээс дүгнэлт гаргасан байцаагчийг АТГ-аас шалгаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/