
ССҮТ-өөс 55 эмнэлэг цус, цусан бүтээгдэхүүн авдаг байна. Нөөц хомсдож буй нь манайд гадаадаас эмч нар ирж, томоохон мэс ажлыг ойр ойрхон хийх болсонтой холбоотой аж. Мөн осол гэмтэлд өртөгсдөд болон төрөхийн хүндрэлүүдэд цус сэлбэх шаардлага ихээр гарах болжээ.
Насанд хүрсэн хүний биед 5-6 литр цус эргэлддэг. Үүнээс гурван сард нэг удаа 400 гр цус хандивлахад хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй бөгөөд гурван хүний алтан амийг аврах тустай гэдгийг тус төвийнхөн хэллээ.
ССҮТ өнөөдөр 11:30 цагаас Үндэсний мэдээллийн төвд энэ талаар мэдээлэх аж.
Б.Билэгт