УИХ-ын сонгуулийн 26-р тойргийн дахин санал хураалт энэ сарын 14-ний өдөр 07.00-20.00 цагийн хооронд явагдана. 179 мянга гаруй сонгогчтой тус тойрогт дахин санал хураалт зохион байгуулахаар сонгуулийн 80 хэсэг байгуулагдаж тэдгээрт 760 гаруй хүн ажиллаж байна.Дахин санал хураалтад бэлтгэх ажлын хүрээнд УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн бүх хэсэгт маргааш туршилтын санал хураалт явуулахаар төлөвлөжээ.
Б.Билэгт



















































