Хятадын иргэн өнгөрсөн сарын 30-нд их хэмжээний соёо хилээр гаргахыг
завдсан билээ. Соёо ямар амьтных болохыг тогтоосон эсэхийг ГЕГ-ын
Хууль эрх зүйн хэлтсийн гаалын улсын байцаагч Ч.Тамираас тодрууллаа

Хятадын иргэн өнгөрсөн сарын 30-нд их хэмжээний соёо хилээр гаргахыг завдсан билээ. Соёо ямар амьтных болохыг тогтоосон эсэхийг ГЕГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн гаалын улсын байцаагч Ч.Тамираас тодрууллаа. Тэрээр "Замын-Үүдийн Гаалийн газрын байцаагч нар Хятад улсын иргэн Х-гийн ачаа эд зүйлд нарийвчилсан үзлэг шалгалт хийснээр энэ хэргийг илрүүлсэн. Хятад залуу соёонуудыг ямар амьтных гэдгийг мэдэхгүй гэж хэлсэн. Урт нь 12-15 см, өргөн нь 6-8 см хэмжээтэй 275 ширхэг соёо шүдийг хурааж авсан байгаа. Дээжийг нь лабортарийн шинжилгээнд өгсөн бөгөөд хариу нь хараахан гараагүй байна. 12-15 см хэмжээтэй соёо гэхээр нэлээд том амьтных болж таарна.
Төв лабораторын дүгнэлтийг үндэслэж хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх эсэхээ шийднэ" гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)