
Дээрх хүмүүсийн хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүгчид гурав хоногийн турш хэлэлцэж, Д.Батхуягт 6.6 жил, Т.Даваацогтод зургаан жил, н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нарт тус тус 5.1 жилийн ял оноосон билээ.
Д.Батхуяг, Л.Даваацогт нар нь бүлэглэн 2009, 2010 онд эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутгагдсан юм.
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)