Б.Цэрэн-Очирын “Дүүрэн заяатай Монгол” анхны тоглолт энэ сарын 12-нд болно. Тэрээр "Дүүрэн заяатай Монгол" нэртэй 14 дуутай шинэ цомгоо гаргажээ.

МУСТА, дуучин Б.Цэрэн-Очирын “Дүүрэн заяатай Монгол” анхны тоглолт Аса циркэд энэ сарын 12-нд болно. Тэрээр "Дүүрэн заяатай Монгол" нэртэй 14 дуутай шинэ цомгоо гаргажээ. Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас эхлээд "Апу" ХХК, "Монгол костюмс" компани гээд олон газар түүний уран бүтээлийг дэмжиж ажиллаж байгаа юм байна. Ингээд МУСТА, дуучин Б.Цэрэн-Очироос тоглолтынх нь талаар тодрууллаа.
-“Дүүрэн заяатай Монгол” тоглолтынхоо талаар мэдээллэхгүй юу?-Би Улаанбаатарт анх удаагаа тоглолт хийх гэж байна. Уран бүтээлийн тоглолтод маань Өмнөговийн уран бүтээлчид оролцоно. Мөн МУГЖ Т.Зангад, Ичинхорлоо, Хүрэлхүү, Э.Оюумаа, Энхтуяа дуучин Оюун-Эрдэнэ нар оролцоно. Өмнө нь Өмнөговь аймагт зургаан удаа тогтлолт хийж байсан. Улаанбаатарт хөдөө орон нутгийн дуучин тоглолт хийнэ гэдэг хэцүү юм байна. Бэлтгэл ажил ч их юм. Тасалбарт сиди үнэгүй дагалдаж байгаа.
Д.Ундрах /24tsag.mn/