Вьетнамд таван настай хүүхэд шувууны ханиадны “H5N1” вирусээр өвчилж,
өчигдөр амиа алджээ. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сард тус улсад
шувууны ханиад гарснаас хойш анх удаа халдварлагч амиа алдаж буй
тохиолдол болж байна.

Вьетнамд таван настай хүүхэд шувууны ханиадны “H5N1” вирусээр өвчилж, өчигдөр амиа алджээ. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сард тус улсад шувууны ханиад гарснаас хойш анх удаа халдварлагч амиа алдаж буй тохиолдол болж байна.
ДЭМБ-ын гаргасан баримтаар, 2003 онд Вьетнамд “шувууны ханиад"-ны улмаас 62 хүн нас баржээ. Энэ нь Зүүн-Өмнөд Азид нас баралтын хамгийн их өндөр үзүүлэлт болов. Мөн “H5N1” ханиадны халдвар хөрш зэргэлдээ Камбожи улсад гарч найман хүн амиа алдаад байна.
Д.Идэр