ИЗНН-ын огцорсон дарга нар мэдээлэл хийлээ. Намын дэд дарга асан Х.Бат-Ялалт, ерөнхий нарийн бичгийн дарга асан С.Жаргал, Үндэсний хорооны гишүүн асан Ч.Чинбат нар хуралд оролцов. Х.Бат-Ялалт хэвлэлийн хурал хийх болсон шалтгаанаа “Бид их сайхан хүсэл мөрөөдөлтэй ажиллахаар энэ намд орсон. Сайхан ажиллана ч гэж ярьцгааж байсан. Гэтэл бодит байдал дээр, сонгуулийн дараа байдал огт өөр болсон. Энэ нам ердөө хэсэг бүлэг хүнийг яаж эрх мэдэлтэй болгох вэ гэсэн л зорилготой болчихлоо. Бид удирдах ажилтны зөвлөлгөөнийг зохион байгуулахад, үүнийг өөрсдийнхөө эсрэг явуулж буй хуйвалдаан гэж харж байна” гэлээ.
Тэрбээр өнгөрөгч бямба гарагт болсон Үндэсний хорооныхоо хурал дээр намын дэд даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн аж.
Мөн С.Жаргал “Ер нь манай намын санхүүгийн асуудал гишүүдийн хувьд нууц байдаг. Сонгуулийн өмнө МАН-ын сурталчилгааны самбаруудыг гэнэт авсан шалтгаанаа ч нууцалсан” гэв.
Дээрх гишүүд намын сонгуульт ажлуудаас татгалзсан ч гишүүнээсээ татгалзаагүй тул намаа шинэчлэх хүсэлтэйгээ байгаагаа хэллээ.
Б.Болдбаатар




















































Сэтгэгдэл (1)