зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

2013-4-10
0
ЖИРГЭХ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2013-04-10/ үдээс өмнө хуралдаж хуралдааны эхэнд “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
27752-26214700    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2013-04-10/ үдээс өмнө хуралдаж хуралдааны эхэнд “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү санаачлан боловсруулсан бөгөөд тэрээр төслийн танилцуулгыг хийсэн юм. Монгол Улсын түүх, зан заншил, уламжлал, хөгжлийн чин хандлага, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг зэрэг олон салбарыг гадаадын олон улс оронд таниулахад чиглэсэн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, холбоод, эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж төрийн бодлого, эдийн засгийн туслалцаа дэмжлэгтэйгээр Монгол судлалыг хөгжүүлэхэд тогтоолын зорилго оршиж байгаа аж.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд санал хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн А.Бакей, “ Засгийн газраас монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлаад хэрэгжүүлж байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс монгол судлалыг хөгжүүлэх сан байгуулах тухай зарлиг гаргаад хэрэгжүүлээд явж байна. Тэгэхээр энэ хоёр бодлогын баримт бичиг хэрэгжиж эхлээд аль аль нь жил ч болоогүй хэрэгжилтийн эхний шатандаа байхад заавал Академи гэсэн бүтцийн байгууллага байгуулах шаардлага байгаа юу. Мөн монгол судлалын академи байгуулах эрх зүйн үндсийг судалж үзсэн үү. Монгол Улсын ШУА-ийн эрх зүйн тухай хуультай академи байгуулах асуудал хэр уялдаж байгаа вэ. Түүнчлэн монгол судлал гэдгийг зөвхөн дотроо ярьдаг асуудал биш гадаадын олон улсад монгол судлалаар олон жил хөдөлмөрөө зориулж ирсэн гадаадын эрдэмтэн судлаачид байгаа. Иймд монгол судлалын асуудлыг гадаадад хөгжүүлэх чиглэлийг тогтоолын төсөлд тусгаж болсонгүй юу” гэсэн асуудлыг тавьж байлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн хариултдаа, “ШУА-ийн дэргэд Анагаах ухааны академи, ХАА-н академи зэрэг статтус бүхий академүүд байдагтай адил монгол судлалын талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх Монгол судлалын академи байгуулахыг зарчмын хувьд зөв гэж үзэж байгаа. Олон улсын монгол судлалын холбоо гэж байдаг. Монгол судлалыг таниулах, өвлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй хэрэгжүүлж байгаа ч 15 жилийн хугацаанд 5 жилд нэг удаа хурал зохион байгуулснаас өөр дорвитой үйл ажиллагаа явуулаагүй. Тэр утгаар Монгол Улс өнөөдөр гадаадын судалгаан дээр суурилж, эсвэл тэдний гаргасан зүйлийг орчуулж монгол судлалаа ойлгох биш харин монгол судлалын үндсэн төв нь монголдоо суурилж монголд хүмүүс ирж судалгаа хийдэг байх, бид гадныхнаас зөвхөн мэдээлэл авдаг байдлаар судалгааг Монгол Улсад илүү төвлөрүүлээсэй гэж хүсэж байгаа. Тусгаар тогтносон аливаа улс орон шинжлэх ухааны салбарыг онцгойлон авч үздэг. Засгийн газар, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг үгүйсгэсэн юм уу давхцуулсандаа бус хууль тогтоох буюу төрийн эрх барих дээд байгууллагынхаа хэмжээнд шинжлэх ухааны тэргүүлэх салбарыг монгол судлал гэж хэлж байгаагаараа онцгой ач холбогдол бүхий түүхэнд бичигдэх үйл явдал болох юм” гэлээ.

Хуралдааны явцад гишүүдийн зүгээс шинжлэх ухааны салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх асуудлыг дэмжиж байсан бөгөөд харин тогтоолын төсөл энэ хэлбэрээрээ болж байна уу үгүй юу гэдэг дээр өөрсдийн байр сууриа илэрхийлж, статус, бүтэц зохион байгуулалт, хамрах хүрээний талаас тодорхой болгож зөв шийдэл гаргах хэрэгтэйг хэлж байсан юм.

Эцэст нь тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолыг төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв.

Хуралдааны удаах асуудал “Засгийн газарт үүрэг өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудал байлаа.

Өмнө нь уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан бөгөөд энэ удаад тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Тогтоолоор төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа барилгын зориулалтыг өөрчилж Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газрын контор болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь холбогдох бодлого, хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Засгийн газарт үүрэг өгөх тухай асуудлыг хөнджээ.

Хуралдаанаар эхлээд эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглах нь үйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүнээс 9 гишүүн уг саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ.

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Тлейхан, О.Баасанхүү, Г.Баярсайхан, З.Баянсэлэнгэ нарын гишүүд байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг асуудлаархи хууль тогтоомжийн талаар тайлбар хийж хуулиа биелүүлэхэд онцгой анхаарч санал дүгнэлтээ гаргахыг хүсэж байлаа.

Цаашид Байнгын хорооноос уг асуудлаар маргалдах талуудыг оролцуулалгүйгээр хөндлөнгийн мэргэжлийн хүмүүс оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    49 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 22 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    13 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 23 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 цаг 38 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 45 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    14 цаг 13 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК