зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд нар Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллалаа

2013-4-10
0
ЖИРГЭХ
Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд Б.Цогтгэрэл болоод Уул уурхайн яам, АМГ-ын холбогдох албаны хүмүүс энэ сарын 6-7-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төмрийн хүдрийн уурхай болон үйлдвэрийн ажил байдалтай танилцлаа. Энэ үеэр Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Баянголын төмрийн хүдрийн ордын “Болд Төмөр Ерөө гол” ХХК, “Төмөртэй” төмрийн хүдрийн ордын үйл ажиллагаатай танилцсан юм.
DSC_0148    Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд Б.Цогтгэрэл болоод Уул уурхайн яам, АМГ-ын холбогдох албаны хүмүүс энэ сарын 6-7-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төмрийн хүдрийн уурхай болон үйлдвэрийн ажил байдалтай танилцлаа. Энэ үеэр Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Баянголын төмрийн хүдрийн ордын “Болд Төмөр Ерөө гол” ХХК, “Төмөртэй” төмрийн хүдрийн ордын үйл ажиллагаатай танилцсан юм.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад ороод 20 жил болж байгаа ч энэ хугацаанд хүчин чадлынхаа дөнгөж 50-60 хувийг ашиглаж ирсэн аж. Хэдийгээр 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ч жилдээ 50-60 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Энэ нь хаягдал төмрийн олдоцоос шалтгааж байгаа гэдгийг тус үйлдвэрийн ерөнхий захирал П.Эрдэнэцогт танилцуулагадаа дурьдлаа. 2009 онд тус үйлдвэр 3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2012 онд 6,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Манай улс 2005 оноос өмнө хаягдал төмрөө урд хөршид гаргасан. Харин 2005 оноос барилгын салбар хөгжиж төмрийн хэрэгцээ нэмэгдэх үед хаягдал төмрийн нөөц багассан байсан гэдгийг үйлдвэрийн дарга онцолж байлаа.

2010-2015 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлийг өргөтгөн Уул уурхай хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар дотоодын хөрөнгө оруулагч “Кью Эс Си” компанитай хамтран ажиллаж одоогоор 81,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр нь Төмөртолгой, Төмөртэй, Хуст уулын төмрийн хүдрийн ордуудаа түшиглэн шинээр уурхай нээх, Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлийг өргөтгөн шинэчлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Төмөртэйн уурхайд Хуурайн соронзон баяжуулах үйлдвэр байгуулах, Төмөртолгойн уурхайд хуурай аргаар баяжуулах шинэ шугам барих, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дээр нойтон аргаар баяжуулах үйлдвэр, Гангийн үйлдвэрийн өргөтгөл барихаар төлөвлөж байгаа талаараа Дархан төмөрлөгийн үйлдвэрийн дарга П.Эрдэнэцогт танилцууллаа. Агуулга өндөртэй төмрийн хүдрийг хуурай аргаар, харин агуулга багатайг нь нойтон аргаар баяжуулт хийх нь төмрийн агууламжийг нэмэгдүүлдэг. Ингэж агуулга багатай төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулснаар борлуулалтын үнэ 1 тн тутамд 40-45 ам.доллараар нэмэглэх боломж бүрдэх юм байна.

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарын дараагийн очсон уурхай Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2007 оноос хойш Төмрийн хүдэр олборлон экспортолж байгаа “Болд Төмөр Ерөө гол” компани байлаа. Гадаадын хөрөнгө оруулалттай уг компани 82,4 сая тн-ын нөөцтэй Баянголын ордод 1,54 тэрбум ам.долларын хөрөнгө оруулан төмрийн хүдэр олборлох үйл ажиллагаа явуулж байна. 2007 оноос хойш 10 сая орчим тн төмрийн хүдэр экспортолж байгаа. Өнгөрсөн 2012 онд 3,4 сая тн хүдэр экспортолсон байна. Жилд 4 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтай Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрийн 6 шугам ажиллаж байна. Мөн уурхайгаас гарсан төмрийн хүдрийг тээвэрлэж төмөр замд хүргэх 83,7 км төмөр замыг барьж байгуулсан байна. Тус компанийн удирдлагын зүгээс үйл ажиллагаа явуулахад төмөр замын өртөг өндөр байдаг талаараа дуулгаж байлаа. Тиймээс энэ талаар төрөөс зохицуулалт хийж болох эсэхийг тодруулж байлаа. Мөн үйл ажиллагаагаа өргөтгөж борлуулалт сайтай байдаг хорголжин төмөр, цаашдаа ширэм үйлдвэрлэх зорилготой байгаагаа сайд нарт танилцууллаа.

Тус уурхайн үйл ажиллагаатай танилцсаны дараа Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайн ажил байдалтай танилцав. Тус уурхай нь 229,3 сая тонны нөөцтэй. Үйл ажиллагаагаа өргөтгөж АНУ-ын Trio фирмийн “Хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэр”-ийг захиалан тоног төхөөрөмжийг татаж дууссан. Үйлдвэрээ энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг цаашдаа Монгол Улс төмөрлөгийн салбарт ямар бодлого баримталж ажиллах талаар саналаа хэллээ. “Аль ч оронд төмөрлөгийн салбар стратегийн салбар байдаг. Тийм ч учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, уурхайчидаа дэмжих шаардлагатай байна. Манай төмөр замын тээврийн зардал бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь уул уурхайн салбарын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талаас төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хэрхэн хамтарч ажиллах, энэ талаар төрөөс ямар бодлого баримталж ажиллахаа зохицуулах шаардлагатай юм байна гэсэн үндсэн хоёр ажил гарч ирж байна. Манай улс зах зээлийн багтаамж багатай учир экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Энэ хүрээнд хийгдэх зохицуулалт дэмжлэгийг төр, хувийн хэвшил, иргэд олон нийт бүгдээрэй хамтран оролцож шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэв. Ийнхүү Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар амралтын хоёр өдөр Дархан-Сэлэнгийн хүдрийн ордуудад ажиллалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    50 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 23 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    13 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 23 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 цаг 38 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 46 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    14 цаг 14 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК