Нийслэлийн Агаарын чанарын алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийтийн тээврийн газрын харьяа оношлогооны төв, Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын алба хамтран тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг бууруулах зориулалттай төрөл бүрийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг туршиж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийж буй эл туршилтын үр дүнг автомашины шатахуун шатах үед ялгарч буй утааг хэмжих замаар шалгаж буй аж. Хаана үйлдвэрлэсэн, ямар тоног төхөөрөмж тавихад машин утаа бага ялгаруулж байгааг харьцуулж үзээд үр дүн сайтай гарсан 2-3 бүтээгдэхүүнийг цаашид тээврийн хэрэгслүүдэд нэвтрүүлэх юм байна.
Сэтгэгдэл (1)