Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын эрүүл мэндийн
хорооноос “Сэтгэл байхад” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Хан-
Уул дүүргийн Өлзийт хорооллын өдөр өнжүүлэх “Ивээл энэрэл” төвийн хагас
болон бүтэн өнчин 50 эмнэлгийн анхан шатны үзлэг, шинжилгээг үнэ
төлбөргүй хийжээ.

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын эрүүл мэндийн хорооноос “Сэтгэл байхад” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын өдөр өнжүүлэх “Ивээл энэрэл” төвийн хагас болон бүтэн өнчин 50 хүүхдэд эмнэлгийн анхан шатны үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийжээ.
Үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн хамт олон ажилчдынхаа дунд хүүхдүүдэд туслах хандивын хайрцаг аялуулан цугласан мөнгөөр бүтэн өнчин хүүхдүүдэд 18 нас хүртэл хадгаламжийн данс нээж өгөхөөр болжээ. “Сэтгэл байхад” сайн үйлсийн аян зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилнэ.