Ираны өмнөд хэсэг Бушерийн атомын цахилгаан станцаас холгүй газар хөдөлж 37 хүн амь алдан,
800 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.

Ираны өмнөд хэсэг Бушерийн атомын цахилгаан станцаас холгүй газар
хөдөлж 37 хүн амь алдан,
800 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
Чичирхийлэл судлалын
мэргэжилтнүүдийн мэдээллээр газар хөдлөлийн төв нь газрын гүний 10 км-т
байсан байна. Бушер хотоос 100 орчим км-т болсон газар хөдлөлийн хүч нь
5.4 магнитуд байсан гэнэ. Чичирхийлэл хэд хэдэн удаа давтан мэдрэгджээ.