
Энэ сарын 14-нд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн "Евгений Онегин" дуурь тавигдана. ДБЭТ-ийн 50 жилийн ойд зориулсан эл тоглолтод тариачин бүсгүй Татъянад дуурийн залуу гоцлооч Б.Энхнаран дуулж, Ленскийн дүрийг тенор Г.Шижирболд бүтээх аж.
Б.Энхнаран нь өнгөрсөн жил Санкт-Петербургийн Хөгжмийн академийг дүүргэжээ. Тэрээр Улсын дуурийн дуу дуулаачдын хоёр уралдаанд гран при шагнал хүртэж байв.