
Бодит байдлыг мушгин гуйвуулах, улс төрийн захиалгаар олон нийтэд худал мэдээлэл хүргэх, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлын мөн чанарыг гүйцэт мэдэлгүйгээр нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөө үзүүлж, цаашлаад айдас төрүүлэх зэрэг үр дагавар цөөнгүй байгаа нь эрүүл мэндийн салбар ба сэтгүүлчдийг нягт хамтран ажиллах шаардлагатайг харуулж байна. Иймээс ЭМЯ-ны удирдлагууд салбарыг тойрсон цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй нээлттэй хэлэлцэхээр уг зөвлөлгөөнийг зохион байгуулахаар боллоо. Зөвлөлгөөний дараа эрүүл мэндийн салбарын удирдлагууд сэтгүүлчидтэй хамтран ажиллах хүрээг тогтоож “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах юм.
Сэтгэгдэл (1)