
Тиймээс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр найман дэд төв барихаар төлөвлөжээ.
Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвүүдийг Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр дахин төлөвлөж хөгжүүлэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Энэхүү хөтөлбөрийн дагуу Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг эхлүүлсэн юм.
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төв буюу Сонгинохайрхан дүүргийн VII, VIII, IX, X, XXVIII хороо, Сэлбэ дэд төв буюу Сүхбаатар дүүргийн XIV хороо, Чингэлтэй дүүргийн XIV, XVIII хорооны иргэдтэй нийслэлийн Засаг дарга уулзалт хийхээр боллоо.
Өнөөдөр 10.00 цагт Баянхошуу дэд төвийн иргэдтэй, маргааш 14.00 цагт Сэлбэ дэд төвийн иргэдтэй нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч Бхарат Дахияа нар уулзаж, дэд төвүүдийг хэрхэн хөгжүүлэх тухай урьдчилсан зураг төслөө танилцуулахаас гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
Уулзалт нийслэлийн Засаг захиргааны V байр буюу Иргэний танхимд болно.
