Өмнөд Солонгос цагдаагийн бие бүрэлдэхүүнээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ.

Өмнөд Солонгос цагдаагийн бие бүрэлдэхүүнээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ. Метро, гадаадын элчин сайдын яамд зэрэг 770 гаруй олон нийтийн газар, онцгой байгууллагад эргүүл хийх хүчийг нэмэгдүүлсэн байна. Мөн армийн анги салбарын гол гол барилга байгууламжийг хамгаалалтад авчээ.
Хойд Солонгосоос тун удахгүй “Мусудан3” пуужинг хөөргөх таамаглал байгаа тул цагдаагийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн аж.
Д.Идэр