“H7N9” шувууны ханиадны тахлаас сэргийлэх штаб Бээжинд нээгдэв. Учир
нь Бээжин хотод уг өвчнөөр хүн өвчилсөн тохиолдол анх удаагаа гарчээ.

“H7N9” шувууны ханиадны тахлаас сэргийлэх штаб Бээжинд нээгдэв. Учир нь Бээжин хотод уг өвчнөөр хүн өвчилсөн тохиолдол анх удаагаа гарчээ. Долоон настай охин халдвар авсан байна. Охиныг эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд түүний биеийн байдал тогтвортой байгаа. Охины эцэг, эх шувууны махны худалдаа эрхэлдэг бөгөөд тэд одоо эмнэлгийн хяналтан дор байна.
Хятад улсад тахлаас сэргийлэх үүднээс гэрийн шувуунуудыг олноор нь устгасан бөгөөд шувуу зардаг захуудыг хаасан билээ. Тус улсад шувууны ханиадаар 44 хүн өвдсөн бөгөөд тэдний 11 нь амиа алджээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)