Хятадын эрдэмтэд нэг га-аас 1,49 тонн цагаан будаа авах боломжтой цагаан будааны шинэ сортыг гаргажээ.

Хятадын эрдэмтэд нэг га-аас 1,49 тонн цагаан будаа авах боломжтой цагаан будааны шинэ сортыг гаргажээ. Тус улсын хөдөө аж ахуйн яам нь Хайнаньд уг бүтээгдэхүүнийг гаргаж авах төслийг боловсруулсан байна. Төслийг Юань Лунпин удирдах бөгөөд хэрэгжүүлэхэд 5-8 жилийн хугацаа шаардагдах аж. Юань Лунпин нь 1970-аад онд Хятадад “хиймэлээр“ гаргаж авсан цагаан будааны анхны үрийн “эцэг” нь юм.
Цагаан будаа нь Хятадын хүн амын хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүн юм. Шинэ сорт нь Хятад улсын цагаан будааны хэрэглээг гадаадаас авалгүйгээр бүрэн хангах ёстой аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)