“Хакерууд Андройд дэлгэц дээр онгоцны бүхээгний компьютерыг эвдэж, агаарын хөлгийг смартфон гар утсаар удирдаж мэдэх юм” гэж “Форбс” сэтгүүл Хьюго Тесогийн судалгааны дүнгээс иш татан мэдээлжээ. Ийм төрлийн үзэгдлийг Амстердамд ажлаа өндөрлөсөн компьютерын мэргэжилтнүүдийн хамгааллын “Хак ин дэ бокс” бага хурлын үеэр дэлгэрэнгүй харуулсан байна. Эл судалгааны зохиогч Хьюго Тесо Германы нэгэн компанид аюулгүй байдлын зөвлөхөөр ажилладаг. Харин түүний хоёрдахь мэргэжил нь арилжааны нисэх компанид нисэгч. Тесо нь өөрийн судалгаагаар орчин үеийн онгоцнуудын хамгаалалтын системийг ямар эмзэг болохыг нотлон харуулсан ажээ.
Д.Идэр

























































