Перуд өчигдөр өглөө нийтийн тээврийн автобус усанд унаснаас 33 хүн амиа алджээ. Автобус Перугийн Тружилло хотын ойролцоох голд унасан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр автобус 43 хүний суудалтай ч суудал хүрэлцээгүйгээс олон хүн босоогоороо зорчин явж байжээ. Автобус Нуамако хотоос Тружилло хотын чиглэж яваад замаас гарсны улмаас гол руу унасан хэмээн цагдаа нар мэдээллээ. Осол үүрийн 04:10 цагт болсон аж.
Д.Идэр

























































