АНУ-ын Массачуссетс мужийн Бостон хотод өчигдөр 27 мянган хүн
оролцсон марафон гүйлтийн тэмцээн болж байх үеэр дараалсан хоёр
дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтийн үеэр хамгийн багадаа гурван хүн нас барж,
140 гаруй хүн шархаджээ. Нас барсан хүмүүсийн нэг нь найман настай хүү
байсан бол шархадсан хүмүүсийн дотор гурван настай хүүхэд байгаа аж.

АНУ-ын Массачуссетс мужийн Бостон хотод өчигдөр 27 мянган хүн оролцсон марафон гүйлтийн тэмцээн болж байх үеэр дараалсан хоёр дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтийн үеэр хамгийн багадаа гурван хүн нас барж, 140 гаруй хүн шархаджээ. Нас барсан хүмүүсийн нэг нь найман настай хүү байсан бол шархадсан хүмүүсийн дотор гурван настай хүүхэд байгаа аж.
Албаныхан энэ дэлбэрэлтийг алан хядах ажиллагааны нэг хэсэг гэж үзэж байгаа ч хэн зохион байгуулсан талаар ямар ч мэдээлэлгүй байгаа юм. Хоорондоо хэдхэн минутын зайтай болсон хоёр дэлбэрэлтэд хэрэглэсэн тэсрэх бөмбөг нь тусгай зориулалтынх байжээ. Гэхдээ дэлбэрэлтэнд өртөж эмнэлэгт хэвтэж байгаа хэдэн хүнийг шалгаж байгаа гэж “Foxnews” телевиз мэдээллээ.
Энэ үйл явдалд эмгэнэл илэрхийлж АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Массачусет мужийн амбан захирагч нар эмгэнэл илэрхийллээ. Б.Обама “Энэ хэрэгт гүн эмгэнэл илэрхийлье. Бид чадах чинээгээрээ анхаарлаа сайжруулж, хяналтаа чангатгах болно” гэлээ.