Алтны ханш 1980 оноос хойш хамгийн ихээр уналаа хэмээн “Файнэншил таймс” сонин мэдээлжээ.

Алтны ханш 1980 оноос хойш хамгийн хурдацтай уналаа хэмээн “Файнэншил таймс” сонин мэдээлжээ. Өчигдрийн байдлаар металлын захуудад алт унци нь 100 ам.доллараар буюу 8.7 хувиар унасан байна. Мөн мөнгөний ханш 11 хувиар унажээ. Алтны ханш өнгөрсөн баасан гаргаас эхлэн хоёр жилийн өмнөхөд буюу трой системээр унци нь 1355 долларт хүрсэн нь 1983 оноос хойшхи хамгийн огцом уналт боллоо.
Алтны ханш 2011 оноос хойш долоо дахин өсч 2011 онд түүхэн дэх хамгийн өндөр үнэ 1920 долларт хүрч байжээ.
Хямралд орсон Кипр улс өнгөрсөн долоо хоногт алтны нөөцөө зарах шийдвэр гаргасан нь алтны зах зээлд уналт авчирлаа хэмээн үзэж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)