Мөн "H7N9" вирусээр өвчилсөн хүний тоо өнгөрсөн ням гаргийн байдлаар 60-д хүрсэн хэмээн "Сянхуа"

Шувууны ханиадаар амиа алдагсдын тоо Хятадад өнгөрсөн долоо хоногт хоёроор нэмэгджээ. Мөн "H7N9" вирусээр өвчилсөн хүний тоо өнгөрсөн ням гаргийн байдлаар 60-д хүрсэн хэмээн "Сянхуа" мэдээллээ.
Шувууны шинэ ханиадын вирус Хятадын зүүн хэсгийн хотодуудад анх гарсан юм. Гэтэл өнгөрсөн бямба гарагт Бээжин, ням гарагт Хенан хотод шинэ тохиолдол илэрчээ.
"H7N9" вирусыг хүнээс хүнд халдварладаг эсэхийг тогтоож амжаагүй байна.
Д.Идэр