Хятадад тархаад буй шинэ төрлийн шувууны ханиадыг судлах хорооны
Хятадын эрдэмтэд вирус Зүүн Азиас нүүдэллэн ирсэн шувуудаас халдварласан
хэмээн мэдэгдлээ.

Хятадад тархаад буй шинэ төрлийн шувууны ханиадыг судлах хорооны Хятадын эрдэмтэд вирус Зүүн Азиас нүүдэллэн ирсэн шувуудаас халдварласан хэмээн мэдэгдлээ. Тэд нүүдлийн шувууд халдварыг Шанхайн тэжээвэр шувуудад тараасан хэмээн тайлбарлажээ.
Энэ тайлбарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин ДЭМБ “Хятад халдварын эх үүсвэрийг олохыг хичээж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.
Шувууны ханиадны “H7N9” вирус Хятадад хурдацтай тархаж байна. Вирус хүнээс хүнд халдварладаг эсэхийг тогтоож амжаагүй байхад өвчлөгсдийн тоо 60-д хүрсэн аж.
Д.Идэр