
Хятадын нэгэн бизнесмен алдарт дархан Стьюарт Хьюг өөрийнх нь чинээлэг амьдралыг гар утсанд нь илт харагдуулж өгөхийг хүсчээ. Баяны гар утсыг бусдынхаас хавьгүй үнэтэй гэдгийг харуулах олон хүчин зүйлийг дархан бий болгожээ. Стьюарт Хью iPhone 5-ыг 600 ширхэг өөгүй цагаан алмаз, 24 каратын 135 гр алтаар чимэглэж, дэлгэцийг нь индранилаар сольсон байна. Гэхдээ гар утсыг хамгийн үнэтэй болгож байгаа зүйл нь Home товчийг 26 каратын хар алмазаар сольсон явдал аж.
Энэ үнэтэй утсыг захиалсан эзний нэр нууц хэвээр үлдлээ.
Д.Идэр






Сэтгэгдэл (1)