Энэтхэгийн эрх баригчид насанд хүрэгчдийн энтертайнмент компани “Playboy”-ийг Гоа муж улсад байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Гоа муж улсын Аялал жуулчлалын сайд Дилип Парулекар “Клубыг байгуулсны дараах үр дүн нийгэмд замбараагүй байдлыг нэмэгдүүлэх тул зөвшөөрөөгүй” хэмээсэн байна. Ийнхүү тус клуб сэтгүүлүүдийнхээ хамт Энэтхэгийн хатуу хуулинд хоригдлоо хэмээн “BBC” бичжээ.
Д.Идэр

























































