АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын
Хе нар ирэх сарын долооны өдөр Вашингтонд уулзахаар болжээ. Тэд
Солонгосын хойгийн аюулгүй байдал болон эдийн засгийн асуудлаар ярилцана
хэмээн Цагаан ордон мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе нар ирэх сарын долооны өдөр Вашингтонд уулзахаар болжээ. Тэд Солонгосын хойгийн аюулгүй байдал болон эдийн засгийн асуудлаар ярилцана хэмээн Цагаан ордон мэдээллээ.
Сүүлийн долоо хоногуудад Хойд Солонгос АНУ, Өмнөд Солонгос, Японы арлуудад цохилт үзүүлнэ хэмээн сүрдүүлсэн нь уулзалтыг шалтгаан болсон хэмээн үзэж байна.
Хатагтай Пак Кын Хе Обаматай уулзсаны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзахаар төлөвлөжээ. Тэд өнгөрсөн баасан гарагт Жон Керригийн Азийн орнуудын айлчлалын үеэр Сөүлд уулзалдсан юм.
Д.Идэр