Дэлхийн дулаарлын нөлөө Антарктид тивийн мөсөн гол, даврхаргуудад асар хүчтэй нөлөөлж буй талаар Австрали, Британы судлаачид мэдээлжээ. Тэд Антарктид тивийн мөс 1000 жилд анх удаа асар хурдацтай хайлж байгааг тогтоосон байна. Австралийн Үндэсний их сургууль болон Британы Антарктид тивийн судлалгааны хүрээлэнгийн судлаачид тус тивийн мөс өнгөрсөн 50 жилийнхээс 10 дахин эрчимтэй хайлж байгаа гэлээ.
Эрдэмтэн Нерили Абарамаар ахлуулсан багийнхан Антарктидын хойгийн хойд хэсэг буюу Жеймс Россын арал дах мөснөөс 364 метрийн гүнээс дээж авч өмнөх жилүүдийн температур болон хайлалтын түвшинтэй харьцуулсан аж. Судлаачид температур Цельсийн 1.6 градусаар нэмэгдсэнийг нотолжээ.
Д.Идэр

























































