АНУ-ын “Sikorsky CH-53E Super Stallion” нисдэг тэрэг өнөөдөр Хойд болон Өмнөд Солонгосын хилийн дундах цэрэггүйжүүлсэн бүсэд осолджээ. Ослын буулт хийх үеэрээ осолдсон нисдэг тэргэнд нисэх багийн таван хүнээс гадна 16 байсан байна. Ослоор хэн нэгний амь үрэгдээгүй хэмээн мэдээллээ. Нисдэг тэрэг цэргүүдийг Японы Окинова аралд хүргэхээр нисч байжээ.
Нисдэг тэрэг яагаад ослын буулт хийх болсон талаар албаныхан мэдээлээгүй байна.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (7)