Өчигдөр Бостон хотод болсон дэлбэрэлт нь 2009 оны 9-р сарын 11-ний террорист халдлагаас хойш америкчуудыг хамгийн ихээр цочроосон үйл явдал боллоо. Гурван хүн дэлбэрэлтэд өртөж нас барсан бол 150 гаруй хүн гэмтсэн юм. АНУ-ын Засгийн газар, FBI хэргийн эзнийг олохоор шалгаж байгаа ч одоогоор сэжигтэн байхгүй байна.
Өчигдөр дэлбэрэлтэд өртөж эмнэлэгт хэвтэж байсан АНУ-д оюутны визээр очсон, 20 настай Саудын иргэнийг шалгасан ч хэрэгт холбоогүй гэж үзсэн юм.
Тэгвэл “Foxnews” телевизийн хамгийн сүүлд мэдээлснээр алан хядагчийг харсан гэрч байгаа аж. Гэхдээ Бостоны халдлагын гэрч зөвхөн хар баг өмссөн, хар цүнх барьсан хүн гүйлтийн цувааны төгсгөлд байсан хэмээн мэдээлжээ. Гэсэн ч тэр хар багтай хүн хэн байсан талаар ямар нэг сэжүүр олоогүй байгаа юм.
Энэ үйл явдалд харамсан Бостон хот гашуудал зарласан бол Цагаан ордон тугаа бөхийлгөөд байна.
Т.Гэрэл