Хятад, Тайваниас АНУ-д импортолсон цагаан будаанаас их хэмжээний хар тугалга илэрсэн гэх мэдээлэл олны цочроогоод байна.

Хятад, Тайваниас АНУ-д импортолсон цагаан будаанаас их хэмжээний хар тугалга илэрсэн гэх мэдээлэл олны цочроогоод байна. Ази, Европ, Өмнөд Африкаас авсан импортын цагаан будаанд хийсэн шин- жилгээгээр дээрх хоёр улсын цагаан будаанд агуулагдаж буй хар тугалганы хэмжээ хамгийн өндөр буюу нэг кг будаанд 6-12 мг байсан аж. Хүүхдэд зориулж, цагаан будаагаар хийсэн хүнсний бүтээгдэхүүнд байгаа хар тугалга нь АНУ-д зөвшөөрсөн хэмжээнээс 30-60 дахин өндөр гарсан байна. Чех, Бутан, Итали, Энэтхэг, Тайландын цагаан будаан дахь хар тугалганы агууламж мөн л өндөр байгаа гэнэ. Манай улс ОХУ, БНХАУ, Вьетнам, Япон, БНСУ зэрэг орноос цагаан будаа импортолдог. Мөн АНУ-аас бага хэмжээгээр оруулдаг аж. Гаалийн ерөнхий газрын албаны хүнээс энэ талаар тодруулахад "өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3082.9 тн цагаан будаа гадаадаас авсан бол энэ оны нэгдүгээр сард 486.9 тн-ыг оруулж ирсэн" гэв.
Тэгэхээр манай улс импортын цагаан будаандаа хар тугалганы шинжилгээ яаралтай хийх хэрэгтэй болсныг МХЕГ анхааралдаа авахаар болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/