Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг хэд хэдэн газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.Тодруулбал, тус дүүргийн 6-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Макс клуб", 4-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Харанга" караоке, 8-р хорооны "Осиен баар", "Mammut" баар, "Andorra" karaoke тус тус эрхээ цуцлуулжээ. Мөн дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Taiga nuur kafe", 3-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн” хүнсний дэлгүүр, “Өрнүүн” хүнсний дэлгүүр, 20-р хорооны “Үлэмж” хүнсний дэлгүүрүүдийн архи согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэх эрхийг цуцалсан байна.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)