Гэгээн хайрын тухай өгүүлэх “Хаврын үнсэлт” богино хэмжээний кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ

Гэгээн хайрын тухай өгүүлэх “Хаврын үнсэлт” богино хэмжээний кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Энэхүү киног “Гэгээрэл” кино студййн хамт олон бүтээсэн байна. Кино 35 минут үргэлжлэх бөгөөд хүүхэд насны хайр болоод өтөл насны хайр зэрэг олон хайрын үнэ цэнийн тухай өгүүлэх аж. Мөнгө, хайр хэмээх хоёр үг нэг юм шиг болсон энэ нийгэмд чин сэтгэлийн хайр юугаар ч сольж боломгүй үнэтэй гэдгийг харуулсан уг кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм.