Эдийн засгийн байнгын хорооны хурал 09.00 цагт Төрийн ордны “А”
танхимд эхэлж хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын
хорооны дарга Б.Гарамгайбаатар даргалж, Стратегийн ач холбогдол бүхий
салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө
оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
/анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэв.

Эдийн засгийн байнгын хорооны хурал 09.00 цагт Төрийн ордны “А” танхимд эхэлж хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар даргалж, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэв.
Уг хуулийн төслийг хэлэлцэхэд Х.Болорчулуун, Г.Уянга нар бичгээр санал гаргаж, гаргасан саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй, Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун цөөнх болов.
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулахаар тогтов.
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА