Улсын хэмжээнд 170 мянган тонн хүнсний ногоо хадгалах зоорь байдаг
байна. Эдгээрийн цөөхөн нь механикжсан, орчин үеийн стандартад нийцсэн
зоорь байдаг.

Улсын хэмжээнд 170 мянган тонн хүнсний ногоо хадгалах зоорь байдаг байна. Эдгээрийн цөөхөн нь механикжсан, орчин үеийн стандартад нийцсэн зоорь байдаг. Энэ жил Монголбанктай хамтран хүнсний ногоо, мах хадгалах зоорь барих дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу 20-30 мянган тоннын багтаамжтай орчин үеийн зоорь барих гэнэ. Одоогийн байдлаар нийслэлд 100 мянган тоннын багтаамжтай зоорь барих шаардлагатай байгаа аж. Ургац хураалтын үеэр 20.6 мянган тонн шатахуун хэрэгтэй байгаагаас 6З мянган тонныг хаврын тариалалтад хэрэглэх юм байна. Тариаланчдад "НИК", “Магнай трейд”-ээс шатахуун нийлүүлэхээр болсон бөгөөд авах шатахууны 50 хувийн урьдчилгаа төлбөрийг төлөөд үлдсэнийг нь намар ургац хураалт дуусахаар тооцно.