Папуа Шинэ Гвинейн хойд хэсгээр хүчтэй газар хөдлөлт болсон талаар “CNN” мэдээллээ. Тус нутгийн оршин суугчид хүчтэй цунами үүсч мэднэ хэмээн сэрэмжилж байна.АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт гурван минутын турш үргэлжилжээ. Зүүн хэсгийн Айтэпе хотоос 19 км-т голомттой газар хөдлөлт орон нутгийн цагаар мягмар гаргийн 08:55 цагт болсон байна. Одоогоор гэмтэж бэртсэн, амь үрэгдсэн тохиолдол байхгүй аж.
Айтэпе хотод 1998 онд хүчтэй газар хөдөлж, цунами үүссэнээр 2000 гаруй хүн амиа алдаж байжээ.
Д.Идэр

























































