Өчигдөр орон нутгийн цагаар 15:15 цагийн үед Ирантай хил залгах
Пакистаны нутагт газар хөдөлснөөр 34 хүн амиа алдаж, 80 гаруй хүн гэмтэж
бэртжээ.
Өчигдөр орон нутгийн цагаар 15:15 цагийн үед Ирантай хил залгах Пакистаны нутагт газар хөдөлснөөр 34 хүн амиа алдаж, 80 гаруй хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлт болсон Машакел хотод цэргийн эмч нар болон аврах хүчнийхэн ихээр дайчлагдан ажилласан байна. Мөн Ираны өмнөд хэсгийн хилийн нутгаар оршин суугчид олон арваар бэртсэн байна. Газар хөдлөлтөөр Вашуз болон Дуррани дүүргийн 50 гаруй дэлгүүр хоршоо устсан хэмээн мэдээллээ.
АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн газар хөдлөлт 7.8 байллын хүчтэй байсан гэсэн бол Ираны Сейсмологийн төв 7.5 байллын хүчтэй хөдөлсөн гэж мэдэгдсэн аж.
Д.Идэр