Өнгөрсөн ням гарагт болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаалын үеэр долоон хүн амиа алдаж, 61 хүн гэмтэж бэртжээ. Сонгуульд Николас Мадурог ялагчаар зарласны дараа буюу өнгөрсөн даваа гарагт эсэргүүцэгчид Каракас хотын дүүргүүдэд жагсаж эхэлжээ. Ялагчийг дэмжигчид, цагдаагийн ажилтнууд болон эсэргүүцэгчид мөргөлдсэний улмаас энэ хэрэг явдал болсон байна. Тус улсын сонгуулийн албан ёсны мэдээгээр эрх баригч намаас нэр дэвшигч Николас Мадуро 50.75, сөрөг хүчнээс нэр дэвшигч Энрике Каприлес 48.97 хувийн санал авсан байна. Сөрөг хүчнийхэн сонгуулийн үр дүнг эсэргүүцээд зогсоогүй саналыг дахин тоолохыг шаардсан аж.
Харин Николас Мадуро фашист жагсаал зохион байгууллаа хэмээн сөрөг хүчнийхнийг буруутгаж байна. Өнгөрсөн сарын тавны өдрөөс хойш хорт хавдраар таалал төгссөн Уго Чавес ерөнхийлөгчийн агсаны үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Николас Мадуро 2019 он хүртэл Венесуэлийг удирдах юм.
Тус улсын 18.9 сая сонгогчоос 79.17 хувь нь шинэ ерөнхийлөгчийг тодруулахаар саналаа өгчээ.
Д.Идэр






























































Сэтгэгдэл (1)