“Монгол улсын хиймэл дагуул хөтөлбөрийн” хүрээнд хиймэл дагуул үйлдвэрлэл, хөөргөлт, үйлчилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниуд энэ сарын 15-наас 22-ны өдрүүдэд Монгол улсад хүрэлцэн ирж ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Сансрын үндэсний зөвлөлийн гишүүд, холбогдох яамд болоод Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллүүдтэй уулзалт хийж байна. Өчигдөр хиймэл дагуулын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Boeing Satellite System International компаний төлөөлөгчид болох Mr. Rob Peckham /Бизнесийн хөгжил, худалдаа, иргэний хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч/, Mr. Kevin Reyes / Бизнесийн хөгжил, худалдааны хөтөлбөр хариуцсан захирал/ нар уулзалт хийсэн бол яг одоо хиймэл дагуул хөөргөлтийн үйлчилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Францын Arianespace компаний төлөөлөгчид болох Mr. Sebestien Dumenil /борлуулалт хариуцсан захирал/, Mr. Florent d’Heilly /маркетинг хариуцсан дэд захирал/ нар Сансрын үндэсний зөвлөлд танилцуулах уулзалт хийж байна.



















































