Хятадын арми 2.3 сая цэрэгтэй

Хятадын зэвсэгт хүчинд алба хаагчдын тоо 2.3 саяд хүрснийг өчигдөр нийтлэгдсэн тус улсын Батлан хамгаалах яамны “Цагаан ном”-д өгүүлжээ. 1949 онд тус улсын арми зургаан сая хүнтэй байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ тоо хэд дахин багассан боловч Хятадын арми бие бүрэлдэхүүний хувьд өнөөдөр дэлхийн хамгийн том арми хэвээр байгааг уг номд тэмдэглэсэн байна. Өнөөдөр тус улсын зэвсэгт хүчний хуурай замын цэрэгт 850, тэнгисийн цэрэгт 235, агаарын цэрэгт 398 мянган хүн алба хааж байгаа аж. Харин дотоодын цэрэг, стратегийн пуужингийн цэрэгт алба хаагчдын тоог уг номд тэмдэглээгүй байна хэмээн “Интерфакс” агентлаг өчигдөр мэдээлжээ.
Сэтгэгдэл (1)