26 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр өчигдөр нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Тиймээс өнөөдөр ялалт байгуулсан Д.Сумъяабазар түр үнэмлэхээ аваад байгаа билээ. Гэсэн ч Д.Сумъяабазарыг хүлээн зөвшөөрөхийг шаардсан 300 орчим сонгогчид жагсаалаа үргэлжлүүлсээр байна. Жагсаал бүр даамжирч яг одоо 26-р тойргийн хорооны гадаа цагдаа нарын хамгаалалт гарсан бөгөөд цугласан хүмүүс дунд маргаан дэгдээгээд байгаа аж.


Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)