зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тогтоолын төслийг дахин нягталж хянахаар болов

2013-4-17
0
ЖИРГЭХ
Тогтоолын төслийг дахин нягталж хянахаар болов
тогтоолын төсөл   УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /4-р сарын 17/ хуралдаанаар 3 асуудал хэлэлцсэний эхэнд “100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих” асуудлаар 2013 оны 03 дугаар 19-ний өдөр зохион байгуулсан нээлттэй сонсголын үр дүнг тус хорооны дарга Р.Бурмаа танилцууллаа.

  Түүний мэдээлснээр ӨБХ-ны Ажлын албанаас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбогдуулан Засгийн газраас гаргасан 6 тогтоол, 1 тушаал, захирамж, санхүүжилтийн 2 гэрээ зэрэг баримт бичгийг судалж, хөтөлбөрийн биелэлтийг хариуцсан байгууллагуудаас тайлбар, баримт гаргуулан авч, дүн шинжилгээ хийсэн байна. Түүнчлэн сонсголын бэлтгэл ажлын хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талаас холбогдох байгууллагын удирдлагууд болон сайд, ТНБД, захирлуудтай уулзалт зохион байгуулж, тайлбар авчээ. Мөн хөтөлбөрт оролцогчийн талаас 18 иргэн, 4 барилгын компанийн төлөөлөлтэй уулзан зохих тайлбар авч, ярилцлага хийсэн байна.

  Сонсголын үр дүнд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлыг энэ дөрөвдүгээр сард ӨБХ-ны хуралдаанаар хэлэлцэж, хөтөлбөрийн хэрэгжилтийн улмаас хохироод буй 2720 иргэний асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн тогтоол гаргахаар шийдвэрлэсэн юм. Байнгын хорооны гишүүд уг сонсголын үр дүн болон “Засгийн газарт үүрэг өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг сонсон хэлэлцэх үеэр тодорхой шалтгааны улмаас дээрх сонсголын талаар хангалттай     мэдээлэл аваагүй байсан зарим гишүүдийн саналаар өнөөгийн нөхцөл байдалтай сайтар танилцаж байж тогтоолоо батлахын тулд уг төслийг дахин хянаж нягтлах, тэгэхдээ гишүүдээс гарсан хэд хэдэн саналыг нэмж тусгахаар боллоо.

   Үүний дараа Өргөдлийн байнгын хорооны ахлах зөвлөх А.Сарангэрэл тус хороонд энэ оны нэгдүгээр 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ирсэн өргөдлийн агуулга, тэдгээрийг шийдвэрлэсэн байдлыг гишүүдэд танилцуулав. Түүний мэдэлснээр бол өнгөрсөн 3,5 сарын хугацаанд ӨБХ-нд иргэд, хуулийн этгээдээс 110 өргөдөл ирүүлсний 37 хувь нь хуулиар УИХ-ын бүрэн эрхэд харьяалах асуудлаар гаргасан өргөдөл байсан бол 72 хувь нь хуулиар УИХ-аас бусад байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийн хүрээнд хамрах асуудлаар гаргасан өргөдлүүд байжээ. ӨБХ-ны ажилтнууд иргэд яагаад тухайн асуудыг хариуцсан багууллага, албан тушаалтанд бус УИХ-д хандаад байгааг ч судалж дүн шинжилгээ хийсэн байна. Түүгээр бол иргэд хэнд, хаашаа хандахаа мэдэхгүй гэхээсээ төрийн байгууллага, албан тушаалтнууд өөрт олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхийн төлөө идэвх санаачилга гаргахгүй, төрийн үйлчилгээ авах гэсэн иргэдэд дорвитой мэдээлэл, заавар зөвлөгөө өгдөггүй, хуульд заагаагүй баримт бичиг, нөхцөл болзол биелүүлэхийг шаарддаг зэрэг шалтгаанаар УИХ-ын гишүүд, байнгын хороонд өргөдөл ирүүлэх нь их байгаа нь тогтоогдсон байна.

   Мөн хуулийн зохицуулалт байхгүйгээс, Р.Бурмаа даргын тэмдэглэсэнчлэн “хуулийн цоорхойгоос шалтгаалж” иргэд тодорхой асуудлаар хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх тохиолдол ч байгаа аж. Тухайлбал, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд ямар төрлийн одон олгох, урамшууллын баримт бичиг бүрдүүлэхдээ хэнд хандаж, ямар бичиг баримт бэлтгэх талаар л хуулинд зааснаас бус тухайн ээж одонгоо авахын тулд чухам хаана, хэнд хандах, уг одонг өөрт нь олгосон эсэхийг хэрхэн мэдэх талаар хуулийн зохицуулалт байхгүй байгаа аж.

  Энэ өдрийн хуралдааны эцэст ӨБХ-ны гишүүд УИХ-ын Тамгын газрын бүтцийн өөрчлөлтөөр тус байнгын хороонд ажиллахаар томилогдсон ажилтнуудтайгаа танилцсаны дээр хороон даргын зүгээс гишүүддээ цаашид хийх ажлынхаа талаар товч мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ялын бодлогод дүн шинжилгээ хийх, Хонгор суманд эрүүл, аюулгүй орчинд аж төрөх боломжтой эсэхийг тогтоох зэрэг хэд хэдэн чиглэлээр судалгаа, хэлэлцүүлэг хийж, нээлттэй болон хяналтын сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан юм. Мөн иргэдийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, уг хэсэгт С.Одонтуяа, С.Ганбаатар нарын гишүүдийг ажиллуулахаар болов.                                                                                               
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    5 цаг 56 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    17 цаг 28 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    18 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    18 цаг 29 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    18 цаг 44 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 52 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    19 цаг 20 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК