Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн хурал өнөөдөр болох юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь сүүлийн жилүүдэд тоног, төхөөрөмжөө шинэчилж
үйлдвэрлэлийнхээ насыг уртасгаж байгаа.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн хурал өнөөдөр болох юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь сүүлийн жилүүдэд тоног, төхөөрөмжөө шинэчилж үйлдвэрлэлийнхээ насыг уртасгаж байгаа. Гэхдээ "сайны хажуугаар саар" гэгчээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдох сөрөг мэдээллүүд гарсаар байгаа юм. Үүнд, төрийн өмчийн хорооноос үйлдвэрийн агуулахад 10 тэрбумаар үнэлэгдэх сэлбэг, бараа, материал үхмэл байдалтай байна гэж мэдэгдсэн. Үйлдвэр өндөр үнээр бараа, материал авдаг гэсэн шүүмжлэлд ихээр өртсөн учраас худалдан авах нийт хөрөнгийг танасан юм. Энэ мэт олон асуудлыг зөвлөлдөх хурлаар авч хэлэлцэх төлөвтэй байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)