
Нефть импортлогч компаниуд 17 тэрбумын торгуулиасаа төлж эхэлсэн болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр ШӨХТГ-аас мэдээлэл хийх юм. Хурал 11.00 цагт эхлэх юм.
МН мэдээллийн төвд 11.00 цагт “Хүүхдийн спортын өнөө ба ирээдүй” олон улсын III форум Монголд болохтой холбогдуулж ССАЖЯ-ны Спортын бэлтгэлийн төв, Спортын дунд сургууль хамтран мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монголын Энхтайван найрамдлын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт оюутнууд шаардлага хүргүүлэх талаараа мэдээлэл хийнэ.
12.30 цагт Үндэсний
цогц оюун санааг судлан улсын үндсийг боловсруулж хэрэгжүүлэхээр зорьж
буйг мушгин гуйвуулж өөрөө дэвшүүлсэн мэтээр гүжирдэн доромжилж байгаа
сэтгүүлчийн талаар Чингис хааны дэлхийн академиас мэдээлэл хийнэ..