Банкны тухай хууль зөрчин, хуурамч хувьцаа гаргаж, иргэдийг хохироосон
хэрэгт буруутгагдсан Анод банкны удирдлагуудын хэргийн давж заалдах
шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд боллоо.

Банкны тухай хууль зөрчин, хуурамч хувьцаа гаргаж, иргэдийг хохироосон
хэрэгт буруутгагдсан Анод банкны удирдлагуудын хэргийн давж заалдах
шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд боллоо. Нийслэлийн шүүхийн шүүгчид хэргийг хянаад шүүгдэгчдэд оноосон анхан шатны шүүхийн ялыг хэвээр үлдээжээ. Банкны
удирдлагуудыг хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон,
албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч хувьцаа гаргасан гэх
үндэслэлээр буруутган Баянзүрх дүүгийн шүүхээс ялласан юм. Тэднийг
бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, Д.Энхтөр,
Э.Гүр-Аранз нарт тус бүр тав, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жилийн
хорих ял оноож, тус бүр 1-2 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар
шийдвэрлэсэн билээ.
Сэтгэгдэл (1)