ОХУ, Монголын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Зөвлөлийн хурал өнөөдөр эхэлж, 20-нд өндөрлөнө.

ОХУ, Монголын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Зөвлөлийн хурал өнөөдөр эхэлж, 20-нд өндөрлөнө. Зөвлөлийн хурлаар “Эрдэнэт”-ийн удирдлагуудын томилгоог эцэслэн шийднэ. Тодруулбал, Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Даваацэрэнг томилох, нэгдүгээр орлогч захирал А.П. Фоменког албан тушаалд нь үлдээж, дахин дөрвөн жилээр сунгах, Худалдаа эрхэлсэн орлогчийн үүрэг гүйцэтгэгч Х.Өлзий-Орших, Эдийн засгийн орлогчийн үүрэг гүйцэтгэгч Б.Алтанхуяг нарыг солих зэрэг албан тушаалын томилгооны асуудал яригдах аж.
Түүнчлэн үйлдвэрийн худалдан авах ажиллагааны үйл явц болон хоёр талын хамтарсан үйлдвэрийг цаашид үр ашигтай ажиллуулахын тулд хэрхэхийг хэлэлцэх юм.
Зөвлөлд ОХУ-ын талаас ОХУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудлыг хариуцсан дарга болон тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.